Хожмын Үеийн Гэгээнтний гэрчлэл

Хожмын Үеийн Гэгээнтний гэрчлэл

Миний гэрчлэл

Намайг Үүрцайх гэдэг, би Сансар салбарын залуу эмэгтэй. Сүмийн гишүүн болоод 9 жил болж байна. Би семинарын ангийн талаар гэрчлэхийг хүсч байна. Учир нь би 4 жилийн турш семинарын ангид суралцаж, намайг болоод амьдралыг маань өөрчилсөн олон зүйлийг суралцсан.

Жишээлбэл, өглөө босохоос залхуурахтай хэрхэн тэмцэхийг суралцсан. Мөн семинарын ангидаа суусан өдөр өдөржин аз жаргалтай гэрэл гэгээтэй байдаг. Гачигдал зовлонтой хүмүүсийг ойлгож, тэдэнд хэрхэн үйлчлэхийг суралцсанаар зан төлөв маань маш их өөрчлөгдсөн.

Семинартаа яваагүй үед Сүнс маань нэг шат доошилсныг би мэдэрдэг. Харин семинартаа явах үед зөв сонголт хийж чадна гэдгээ мэдэрдэг. Энэ бүгдийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.