ТҮҮНИЙ ЗӨӨЛӨН МУТРААР ХҮРЭЭЛЭГДСЭН НЬ

ТҮҮНИЙ ЗӨӨЛӨН МУТРААР ХҮРЭЭЛЭГДСЭН НЬ

Бусад хүмүүсийн адил би ихэвчлэн уран зураг, хөгжмийн гайхалтай бүтээлүүдээс сүнслэг нөлөөг мэдэрдэг. Данийн зураач Франс Шварцийн зурсан Цэцэрлэг дэх зовлон шаналал хэмээх гайхал- тай бүтээлийн урд зогсож байсан үе маань тэдгээр тохиолдлын нэг нь билээ. Энэхүү сэтгэл өвтгөм гайхамшигт зураг нь Гетсеманийн цэцэрлэгт өвдөглөн залбирч буй Аврагчийг дүрсэлдэг. Түүнийг залбирч байхад тэнгэр элч дэргэд нь зогсоод тайтгарал, тэнгэрлэг тус дэм өгч, зөөлөн гараараа Түүнийг тэвэрдэг. Уг зургийг харах тусам зүрх сэтгэл, оюун санаа минь үгээр илэрхийлшгүй хайр болон талархлын мэдрэм- жээр бялхан дүүрдэг. Аврагч дэлхийн гэм нүглүүдийг Өөр дээрээ авснаар хүн төрөлхтний хамгийн агуу ажлыг хийж эхлэх тэр үед дэргэд нь байхад ямар байх байсныг би бага зэрэг ч гэсэн мэдэрч байна. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ үзүүлдэг хязгааргүй хайр энэр- лийг би бахдан гайхширдаг. Миний болон бүх хүн төрөлхтний төлөө нүгэлгүй Хүүгийн хийсэн зүйлийн төлөө би гүн талархлаар дүүрэн байна.

Бурханы Хүүгийн золиослол

Бурханы Хүүгийн золиослол

Жил бүрийн энэ цаг мөчид бид Есүс Христийн бүх хүн төрөлхтний төлөө хийсэн золиослолыг дурсаж мөн тунгаан боддог. Гетсеманиас Голгота хүртэл бидний төлөө Аврагчийн хийсэн зүйл нь миний оюун ухаанаас давсан ойлголт билээ. Тэрээр бидний нүглийн ачааг Өөр дээ- рээ авч, Адамын анхны зөрчил төдийгүй түүнээс хойш амьдарсан тэрбум, тэрбум бодгалийн нүгэл болон зөрчлийн мөнхийн төлөөсийг төлсөн юм. Энэхүү мөнхийн хийгээд ариун золиослол нь “Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан . . . өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход” (С ба Г 19:18) хүргэсэн юм. Тэр миний төлөө зовсон. Тэр та бүгдийн төлөө зовсон. Энэ золиослолын нарийн утга учрыг тунгаах үед бодгаль минь талархлаар бялхдаг. Нүглийн толбо хэр хар эсвэл ачаа дарамт хэр даашгүй байгаагаас үл хамаа- ран энэхүү бэлгийг хүлээн авч, Түүнд зүрх сэтгэлээрээ ойртох хэн ч байсан өршөөгдөж, нүглээсээ ангижирч чадна гэдгийг мэдэх нь намайг даруусгадаг билээ. Бид дахин толбогүй, цэвэр ариун болгогдож чадна. Бид хайрт Аврагчийнхаа хийсэн мөнхийн золиослолоор дамжуулан гэтэлгэгдэж чадна.

Хэн биднийг тайтгаруулах вэ?

Хэн биднийг тайтгаруулах вэ?

Бидний хэн нь ч Их Эзэний туулсан гүн зовлонг мэдрэхгүй ч бидний хүн нэг бүрд өөрийн гэсэн харанхуй болоод гашуун цаг мөчүүд болох уй гашуу, зовлоншаналал маань тэсэхийн аргагүй мэт мөчүүд байх болно. Нүглийн дарамт болон уй гашуу маань биднийг өршөөлгүйгээр нухчин дарах цаг үе ирэх болно. Хэдий тийм байсан ч гэсэн хэрэв бид зүрх сэтгэлээ Их Эзэнд хандуулах аваас Тэр биднийг лавтайяа мэдэж мөн ойлгох болно. Цэцэрлэгт болон загалмай дээр бидний төлөө амиа үл бодон зовсон Тэрбээр биднийг тайтгаруулалгүйгээр орхихгүй. Тэр биднийг хүчирхэгжүүлж, урамшуулан адислах болно. Тэрээр биднийг зөөлөн гартаа тэврэх болно.

Тэр бидэнд тэнгэр элчээс ч илүү Нэгэн байх болно. Тэр бидэнд адислагдсан тайтгарал, эдгэрэл, найдвар болон өршөөлийг авчрах болно. Учир нь Тэр бол бидний Гэтэлгэгч билээ. Бидний Чөлөөлөгч. Бидний нигүүлсэнгүй Аврагч, адислагдсан Бурхан.