Залбирлаар дамжуулан Бурхантай харилцах нь

Залбирлаар дамжуулан Бурхантай харилцах нь

Бид бол Бурхан, Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүд бөгөөд Тэрбээр биднийг хайрладаг мөн бидэнд юу хэрэгтэй байгааг мэддэг билээ. Тэрээр биднийг өөр хэнд ч биш харин Түүнд хандан залбирч, Түүнтэй харилцаж байгаасай хэмээн хүсдэг. Бидний Их Эзэн Есүс Христ “та нар миний нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой” хэмээн бидэнд заасан билээ.1 Залбирлаар дамжуулан Түүнд хүрэх нь бидний амьдралын хэвшил болох үед бид Тэнгэрлэг Эцэгээ илүү сайн мэдэж авах бөгөөд Түүнд улам бүр ойртох болно. Бидний хүслүүд Түүнийхтэй илүү нийцэх болно.

Номлогчид анх надад Тэнгэрлэг Эцэгтэй хэрхэн харилцахыг зааж байхдаа залбирах дөрвөн алхмын талаар заасныг би санадаг юм. Тэр үед залбирлын талаар эдгээр 4 алхмаас өөр гүн гүнзгий ойлголт авсан зүйл надад байгаагүй юм. Тиймээс, миний ихэнх залбирлууд “утсаа аваад, хүнсээ захиалж … хаягаа хэлээд, тасалж байгаа юм шиг”2 эсвэл “зөвхөн аюул тохиолдоход л тусламж гуйн … яаралтай тусламж хэрэгтэй үед Бурханыг [надад] туслах засварчин эсвэл үйлчилгээний ажилтан мэтээр боддог байсан.”3 Би судрууд болон сүмийн удирдагчдын сургаалуудаас илүү ихээр суралцан, сүмд өсөхдөө залбирлаар дамжуулан Бурхантай харилцахдаа ямар байх ёстойг илүү сайн ойлгож авсан юм.

Ерөнхийлөгч Хинкли “Бид залбирч байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодож, тунгаан бясалгаж, дараа нь нэг хүн нөгөөтэйгөө ярьж буй мэтээр Их Эзэнтэй ярих хэрэгтэй”4 гэж заажээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Хантэр “Бид бүхий л тусламжууддаа бүтэлгүйтэж, цөхрөн улмаар тусламж хэрэгтэй болсон тэр үедээ бус харин өдөр шөнийн алинд ч Бүхний Дээд Түүнийг санадаг байх хэрэгтэй”5 гэж заажээ. “Залбирахдаа зүрх сэтгэлийнхээ үнэн хүслээр бус аваас, энэ нь түүнд ямар ч ашиггүй, учир нь Бурхан тийм нэгийг ч хүлээн авдаггүй”6 гэж бошиглогч Мормон мөн сэрэмжлүүлсэн юм. Утга учиртай залбирахын тулд бид даруу байж, чин сэтгэлээсээ мөн “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр”7 залбирах ёстой. Мөн бид залбирч байхдаа “хоосон давталтуудаас”8 зайлсхийхийн тулд сэрэмжтэй байх ёстойг Аврагчаас сурдаг.

Бид хийж байгаа бүх зүйлдээ Тэнгэрлэг Эцэгийн удирдамж болон хүч чадлыг эрэлхийлэхдээ Алма өөрийн хүү Хиламанд өгсөн зөвлөгөөг бидэнд өгсөн сайн зөвлөгөө хэмээн хүлээн авах хэрэгтэй. “Тиймээ, мөн өөрт хэрэгтэй бүхий л дэмжлэгийн төлөө Бурханаас гуй; тиймээ, бүхий л үйлүүд тань Их Эзэний төлөө байг, мөн чи хаана ч явсан Их Эзэнтэй нэгдмэл юм; тиймээ, бүх бодол санаа чинь Их Эзэнд чиглэсэн байг; тиймээ, зүрх сэтгэлийн тань хайр Их Эзэн дээр үүрд байрлаг. Бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно; тиймээ, чи үдэш унтахаар хэвтэхдээ, тэрээр нойронд чинь чамайг манаж болохын тулд Их Эзэний төлөө хэвт; мөн өглөө босохдоо зүрх сэтгэл чинь Бурханд хандах талархлаар дүүрэн байг; мөн хэрэв чи эдгээр зүйлийг хийх аваас эцсийн өдөр өргөгдөх болно.”9

Тэнгэрлэг Эцэг биднээс зөвхөн адислалууд гуйхаас ч илүүг хийгээсэй хэмээн хүсдэг. Тэр ихэвчлэн бидэнд хариулт өгөхөөсөө өмнө “үүнийг оюундаа тунгаан бодох ёстой”10хэмээн шаарддаг. Бид удирдамж хүлээн авахын төлөө залбирахад Тэр биднээс Ариун Сүнсний шивнээг хүлээн авахуйц зохистой байгаасай хэмээн хүсдэг. Хэрэв бид өөрсдийн болон бусдын сайн сайхны төлөө залбирч байгаа бол “хэрэв бид гачигдсаныг, мөн нүцгэрснийг хоосон буцааж, мөн өвдсөн хийгээд зовсонд үл очин, мөн хэрэв бидэнд буй аваас хөрөнгөнөөсөө гачигдсан тэдэнтэй эс хуваалцвал”11 бидний залбирал хоосон байх болно. Тэнгэрлэг Эцэг бидний бүхий л зөв шударга хичээл зүтгэлд маань туслах хэдий ч бидний өөрсдөө хийж чадах зүйлүүдэд Тэр бараг тусалдаггүй.

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст:“бид өвдөг сөгдөн олон залбирал хэлдэг … гэвч зүрх сэтгэлийн нам гүм залбирлууд ч тэнгэрт хүрдэг. ‘Залбирал бол үгээр хэлж эсвэл илэрхийлэхийн аргагүй бодгалийн чин сэтгэлийн хүсэл’ гэж бид дуулдаг.’12 Иеремиа бидэнд бүхий зл үрх, сэтгэлээрээ залбирахыг зөвлөдөг.13 Инос өөрийнх нь бодгаль өлсөж, бүхэл өдрийн турш залбирснаа бидэнтэй хуваалцдаг.14 Залбирлууд хүч чадлаараа өөр өөр байдаг. Аврагч зовж шаналж байхдаа “маш шаргуу залбирч байлаа.”15 … Залбирлаар дамжуулан эрэлхийлдэг адислалууд нь заримдаа биднийг өөрсдийнхөө чадахыг хийж, хичээл зүтгэл гарган, шаргуу байхыг шаарддаг.

“Жишээ нь, мацаг барих нь ихэнхдээ бидний зүрх сэтгэлийн зохих ёсны хүчтэй нотолгоо болдог.  Алма Зарахемлагийн хүмүүст “би өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьж бас залбирсан. Мөн эдүгээ би өөрөө тэдгээр ньүнэнийг мэднэ; учир нь Их Эзэн Бурхан өөрийн Ариун Сүнсээр надад тэдгээрийг үзүүлсэн юм”16хэмээн гэрчилсэн. Бид мацаг барьснаар бодгалиудаа17 даруусгадаг ба энэ нь биднийг Бурханд болон Түүний ариун зорилгуудад илүү ойр авчирдаг”18 хэмээн заажээ.

Залбирал бол хоёр талт харилцаа юм. Залбирлаа төгсгөхдөө бид түр хүлээж, сонсох цаг гаргах хэрэгтэй. Энэ мөч нь биднийг сөгдөн суух үед Тэнгэрлэг Эцэг бидэнд зөвлөж, удирдаж, тайтгаруулахад шаардлагатай байдаг. Түүний хариултууд ихэнхдээ Ариун Сүнсний намуун зөөлөн дуу хоолойгоор эсвэл бидний нөхцөл байдлаас хамааран эргэн тойронд байгаа хүмүүсийн сайхан сэтгэлийн үйлдлээр ирж болно.

Бид заримдаа Тэнгэрлэг Эцэгтэй ярилцах зохистой биш гэж мэдэрч болно. Нифай бидэнд “Учир нь хэрэв та нар хүмүүнд залбирахыг сургах Сүнсийг анхаарах аваас, та нар залбирах ёстойг мэдэх бөлгөө; өөрөөр хэлбэл хилэнцэт сүнс хүнд залбирахыг үл сургана, харин тэрээр залбирах ёсгүйг түүнд сургадаг”19 хэмээн заасан. Сатан үргэлж биднийг залбирах ёсгүй хэмээн үнэмшүүлж мөн уруу татахыг хүсдэг. Гэсэн хэдий ч Аврагч бидэнд “ялан дийлэгч болж гарахын тул чи ямагт залбир; тиймээ, чи Сатаныг ялж гарахын тулд, мөн түүний ажлыг дэмжиж байдаг Сатаны зарц нарын гараас зугтаахын тулд буюу”20 хэмээн заасан. Бид хаана байгаагаасаа үл хамааран “зүрх сэтгэлээ дүүрэн байлгаж, залбирлаа [Бурханд] тогтмол хандуулж байх хэрэгтэй”21. Бид Эцэгтээ дотроо чимээгүйхэн талархал илэрхийлж, үүрэг хариуцлагуудад маань биднийг хүчирхэгжүүлж, уруу таталтууд эсвэл бие махбодын аюултай мөчид бидэнд туслахыг Түүнээс гуйж болно.

Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах бидний харилцааны суваг үргэлж нээлттэй байдгийг би гэрчилж байна. Дэлхийн ямар ч эрх мэдэл Тэнгэрлэг Эцэгтэйгээ шууд харилцахад бидэнд саад болж эсвэл зогсоож чадахгүй. Биднийг залбирах үед техникийн эсвэл цахилгааны ямар ч асуудлууд гарч чадахгүй. Бид өдөрт хэдэн удаа эсвэл хэр удаан залбирахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Залбирал болгондоо хүсэх эсвэл залбирах хэрэгцээнд ямар нэгэн хязгаарласан тоо байхгүй. Ямар ч цагт мөн хаана ч байсан Түүнд хүрэх боломжтой. Бид Түүнтэй харилцахгүй байхыг сонгосон үед эсвэл бид нүгэл үйлдэж, Ариун Сүнсний шивнээг хүлээн авах боломжгүй болсон үед л Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцааны сувагт саад учрах болно. Наманчлал бол Тэнгэрлэг Эцэгтэй харилцах бидний харилцаан дахь саадыг авч хаях цорын ганц арга зам юм. Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд Тэр Өөрийн хүүхдүүдтэйгээ харилцах дуртай гэдгийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна. Амен ■