Хүүхдийн хүнсний шим тэжээл

Хүүхдийн хүнсний шим тэжээл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдий Сүмийн харъяа Лиахона Хүүхдийн Сангаас (ЛХС буюу Liahona Children’s Foundation) зохион байгуулж буй Хүүхдийн хүнсний шим тэжээлийн тухай мэдээллийн өдөрлөгт хүн бүрийг урьж байна.

Тус өдөрлөгөөр таны хүүхдэд хэрэгтэй шим тэжээлийн талаар зөвлөгөө өгөх болно. Таны хүүхдийн нас, жин, өндрийг ДЭМБ-аас гаргасан үзүүлэлттэй харьцуулан, хүүхдэд тань нэмэлт амин дэм хэрэгтэй эсэхийг тодорхойлж өгөх болно. Ингэснээр та хүүхдийнхээ өсөлтийн түвшинг мэдэж авах бөгөөд ямар амин дэм хэрэглэх шаардлагатай мэдэж авах боломжтой гэсэн  үг.

Шим тэжээлийн дутагдалтай хүүхдүүд хэр олон байгаагаас шалтгаалан амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хангах ажлаа эхлэх эсэхийг ЛХС нь шийдэх юм. Энэ ажлыг эхлүүлсэн тохиолдолд Хожмын Үеийн Гэгээнтэн гишүүд ба гишүүн бус хүүхдүүдийг уг хөтөлбөрт хамруулан, сар бүр амин дэмээр үнэ төлбөргүй хангах боломжтой болох юм.

Хэзээ/Хаана:

  • 2014 оны 8-р сарын 8-нд 10 цагт Чингэлтэй байранд (Хайлаастын цагдаагийн хэлтсийн дэргэд)
  • 2014 оны 8-р сарын 8-нд 15 цагт 5-н Шарын сүмийн байруудад тус тус болно. (5-н Шарын автобусны буудлын дэргэд)

Хэн ирж болох вэ?

Бүх хүнд нээлттэй тул Монгол, гадаадын ХҮГ сүмийн гишүүн эсвэл гишүүн бус хэн ч оролцох боломжтой. Уг өдөрлөгийн арга хэмжээнд зөвхөн 6 сартайгаас 5 нас 6 сар хүртлэх насны хүүхдүүд хамрагдана.

Лавлах утас: 11-463001