Филиппинд тусламж үзүүллээ

Филиппинд тусламж үзүүллээ

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс Филиппинд болсон далайн хар шуурганд өртсөн хүмүүст зориулан тус улсад тусламжийг үзүүлж эхэллээ. Сүмийн нийт 200 гаруй байруудыг орон гэргүй болсон 14,000 хүнд зориулан түр оргонох газар болгон ашиглаж байгаа бөгөөд тус улсын засгийн газраар дамжуулан бүх төрлийн хоол унд, ундны цэвэр ус, эм, эм эмнэлэгийн туслах зүйлс, хөнжил, хувцас болон бусад зүйлсээр хангаж байна. Нийт 1700 гаруй хүн амь эрсдсэн нь тогтоогдсон бөгөөд цаашид өсөх хандлагатай байна. Тус нутгийн 41 мужийн 9.7 сая хүн далайн шуурганд өртсөн бөгөөд 23,000 айлын байшин барилга сүйдэн олон мянган хүн орон гэргүй болжээ. Монголд буй сүмийн гишүүдийг тус улсад аюулд өртөөд буй бүх хүмүүсийн төлөө залбирахыг уриалж байна. Тусламж үзүүлэхийг хүсвэл та өөрийн салбар, тойргийн бишопт хандана уу.