Улаанбаатар Баруун Гадасны Чуулган боллоо

Улаанбаатар Баруун Гадасны Чуулган боллоо

Өнгөрсөн 7 хоногт буюу 2014 оны 11-р сарын 15,16-ны Бямба, Ням гаригуудад Монгол Улаанбаатар Баруун Гадасны Чуулган Баянзүрх байр болон МҮЭСТО-нд хоёр өдрийн турш болж өнгөрлөө.

Бямба гаригийн Санваарын чуулганд нийт 110 гаруй санваартан ах нар оролцсон бол тухайн өдрийн оройн Насанд хүрэгчдийн чуулганд нийт 267 гишүүн оролцсон юм.

Харин Ням гаригийн МҮЭСТО-нд болсон бүх гишүүдийн чуулганд нийт 500 гаруй гишүүд оролцлоо. Уг чуулгануудыг Улаанбаатар Баруун Гадасны Ерөнхийлөгч О.Одгэрэл тэргүүлсэн бөгөөд Ням гаригийн чуулганд Монгол Улаанбаатар Номлолын Ерөнхийлөгчээр түр үйлчилж буй Аллен Андерсен эхнэрийн хамт оролцож үг хэлсэн юм.

Хоёр өдрийн чуулган Ариун сүмтэй болохын ач холбогдолын тухай сэдэв дээр төвлөрсөн байсан бөгөөд гишүүдэд ихээхэн урам зориг, итгэл, урам өглөө. Ариун сүмтэй болохын тул бид ургийн бичгийг идэвхтэй хөтөлж, гишүүн бүр үргэлж Ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй байх болон өргөлийн хуудас дээр Ариун сүмд өгөх өргөлийг нэмэгдүүлэх нь бидний Ариун сүмтэй болох гэсэн хүслийн хамгийн илэрхийлэл гэдгийг олонтаа дурдсан юм.

Тун удахгүй Монголд Их Эзэний Өргөө баригдана гэдэгт нь эргэлзээгүй юм. Гэхдээ энэ нь Монгол дахь сүмийн гишүүдийн итгэл, хичээл зүтгэлээс хамааралтай.