Төмөр бариулаас зууран барих нь

Төмөр бариулаас зууран барих нь

Азийн Бүсийн Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Хэдэн жилийн өмнө Фанк эгч Кардстон Албертын Ариун сүмд болсон ач охиныхоо хуриманд оролцсон юм. Өмнөд Канадад байхад нь түүнд Вотертон Лэйкс үндэсний хүрээлэн дэх Крипт нуур руу аялах боломж олджээ. Уг нуурын үзэсгэлэнтэй сайхныг мөн нуур руу аялах тэрхүү аялалын нэг хэсэг нь хавцлын хана дагуу авирах байсан нь хичнээн хэцүү байсан тухай тэрээр дүрслэн хэлсэн юм. Хэрэв нэг авирагч л хальтарсан бол тэд хэдэн зуун метрийн өндрөөс унаж болох байв. Аз болоход, аялалын тэрхүү аюултай хэсгээр явахдаа барьж болох төмөр татлагыг авирагчдад зориулан уул хүртэл бэхэлсэн байжээ.

Энэ үйл явдлын талаар Фанк эгч тэр төмөр татлаган хамгаалалт байгаагүй байсан бол уг нууранд хүрч, тэрхүү гоо үзэсгэлэнг харж чадахгүй байх байсан бөгөөд зорьсон газраа аюулгүй хүрэхийн тулд уг төмөр татлаганаас үргэлжлүүлэн зууран барьсан хичээл зүтгэл минь ач тусаа өгсөн хэмээн дүрслэн хэлсэн юм.

Бид энэхүү болсон явдлыг мөнх бус амьдрал дахь өөрсдийн аялалтай харьцуулан хамтдаа ажигласан билээ. Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг энэхүү үзэсгэлэнт дэлхийг бидэнд зориулан бүтээсэн. Мөнх бус бие махбодоороо бид олон гайхалтай туршлагыг олж авч чадна. Энэ аялал бидэнд хэцүү, аюултай байх болно гэдгийг мэдэж байсан учраас Тэрээр бидэнд аялалынхаа турш зууран барих төмөр бариулыг өгсөн юм. Тэр төмөр бариул нь эртний болон өнөө үеийн илчлэгч, бошиглогч, үзмэрчдээр илчлэгдсэн Бурханы үг билээ.

Мормоны Номын эхэнд Лихайг “хүртсэн нэгнийг жаргалтай  болгодог”1 амьдралын модны талаар үзэгдэл үзсэн тухай бид уншдаг. Энэ үзэгдэлд уг мод руу урагш зүтгэж буй гурван бүлэг хүмүүс байдаг. Эхний бүлэг хүмүүс нь уг замаа эхэлсэн ч замаасаа төөрөн оддог.2 Хоёр дахь бүлэг хүмүүс төмөр бариулаас барьж мөн зүтгэн урагшилж, ойртон бүр уг модны жимснээс хүртэв, гэвч хүртсэнийхээ дараа тэд “ичингүйрхэв гэлтэй нүд бэлчээн харж” мөн “хориглогдсон замаар будилан орж, мөн төөрч одсон юм. ”3

Эдгээр хоёр бүлэг хүмүүсийн дундаас нэгэн адил хариултыг би олж харсан юм. Эхний бүлэг хүмүүс Есүс Христийн сайн мэдээг сонирхон, суралцах хүсэлтэй байсан ч Мормоны номыг хэзээ ч уншаагүй. Тэд ихэвчлэн баптисмын гэрээгээ сахихдаа өсөлт хөгжилт гаргаж чадаагүй бөгөөд яваандаа сонирхолгүй болдог.

Хоёр дахь бүлэг хүмүүс нь уншиж эхлэн, үнэний гэрчийг хүлээн авч, баптисмын усанд ордог ч Бурханы үгэн дээр үргэлжлүүлэн найрладаггүй хүмүүс юм. Тэдний үндэс бат бөх суурилдаггүй. Тэдгээр нь Аврагчийн тариачны сургаалт зүйрлэлээрээ дүрсэлсэн тэдгээртэй адил юм. Тэд ургадаг, гэвч тэдэнд үндэс байхгүй, тэд хэсэг хугацаанд тэвчдэг, гэвч тэд зовлон, хавчлага тохиолдоход “тэр даруй гомддог.”4

Гурав дахь бүлэг хүмүүс нь “урагшлан, доош унаад мөн уг модны жимснээс хүртэх хүртэл төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар урагш зүтгэх”5 тэдгээрээс бүрдэх болой. Энэ бүлэг хүмүүс нь төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар байсныг анзаарагтун. Ахлагч Давид А. Бэднар “Энэ бол та бидний нэгдэхээр хичээх ёстой тэр бүлэг хүмүүс юм”6 гэж хэлжээ.

Тэр төмөр бариул нь амьдралын усан оргилуур болох “Бурханы үг” эсвээс “Бурханы хайрын бэлгэдэл”7 болох амьдралын мод байсныг Нифай мэдэж авсан юм.

Судруудыг байнга, тогтмол уншиж судалснаар Бурханд илүү ойр байх зам дээр үлдэхэд бидэнд тусалж чадах гурван чухал арга замын талаар би хуваалцъя.

Нэгдүгээрт: судруудыг байнга, тогтмол уншиж судлах нь бидэнд Их Эзэний Сүнсийг мэдрэхэд тусална. Бид үүнийг Мормоны номын хамгийн эхний бүлгээс сурдаг. Лихай “хүмүүсийн төлөө залбирах” үедээ “шадарлан буй өөр бусад арван хоёрын хамт” “Нэгэн бие тэнгэрээс доошлон буухыг”, тэд “түүнд нэгэн ном өгөхийг, түүнчлэн тэрбээр уг номыг уншвал зохилтой хэмээн тушаахыг тэр үзэгдэлд үзжээ. Мөнхүү улиран тохиох дор тэрээр уншихад тэрбээр Их Эзэний Сүнсээр дүүргэгдсэн ажгуу.”8 Бид ч бас судруудыг унших үед Сүнсийг мэдрэх болно.

Хоёрдугаарт: бид судруудыг тунгаан бодох үед сүнслэг удирдамж хүлээн авдаг. 1918 оны 10-р сарын Ерөнхий чуулганы өмнөх өдөр ерөнхийлөгч Жозеф Ф. Смит чуулганд бэлдэж байв. Дэлхийн нэгдүгээр дайн дуусаж байсан ч олон хүн нийтийг хамарсан ханиад томуунаас болж нас барж байлаа. Тэр өдөр сүмийн ерөнхийлөгч маш олон зүйлийг хийж болох байв. Гэвч, “Бибээр судруудын талаар тунгаан бодож өрөөндөө сууж байлаа”9 хэмээн хийсэн зүйлээ Сургаал ба Гэрээний 138 –р хэсэгт  тэрээр бичсэн байдаг. Тэрээр Аврагчийн агуу цагаатгах золиослол болон Эцэг, Хүүгийн хайрын талаар тунгаан бодож байхдаа Шинэ Гэрээн дэх Петрийн үгсийг санан, гаргаж уншив. Ерөнхийлөгч Смит: “Бичигдсэн эдгээр зүйлүүдийн талаар намайг тунгаан бодож байхад ойлголтын минь мэлмий нээгдэж мөн Их Эзэний Сүнс над дээр ирсэн юм. …”10 гэж бичжээ.Тэгээд тэр сүнсний дэлхийд байгаа хүмүүст сайн мэдээг хэрхэн заах талаар чухал илчлэлт хүлээн авсан юм.

Бид сүмийн талаарх илчлэлтүүд хүлээн авахгүй хэдий ч судруудыг тунгаан бодох энэхүү загварыг дагаснаар залбирлынхаа хариултуудыг болон амьдралдаа тал бүрийн удирдамжуудыг авч чадна. Судруудыг унших нь ач холбогдолтой ч “судруудыг тунгаан бодож”, ингэснээрээ яг тэр мөчид Сүнс надад заахыг хүссэн тэрхүү сургаалыг хүлээн авснаар ихэнх тохиолдолд илчлэлт хүлээн авах боломж олгодгийг би мэдэж авсан юм.

Гурав дахь адислал нь Мормоны Номын төгсгөлд Моронайн амлалтад багтсан байдаг. Моронай биднийг уг номын сургаалуудыг уншиж, тэдгээрийг санан, тунгаан бодож мөн Бурханаас энэ ном үнэн эсэхийг чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр, Христэд итгэлтэйгээр асуухыг урьдаг. Тэр бидэнд “Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэх болно”11 хэмээн амладаг билээ.

Мормоны Номын удиртгал хэсэгт энэ ухуулгыг дүгнэн хэлэхдээ “Үүнчлэн үйлдсэн мөн итгэлтэйгээр асуусан хэн боловч Ариун Сүнсний хүчээр үүний [Мормоны номны] үнэн болоод бурханлиг чанарын гэрчлэлийг олох болно. Мөн нэмж: “Ариун Сүнснээс энэ бурханлиг гэрчлэлийг олсон хэн боловч тэдгээр нь мөнхүү хүчээр Есүс Христ бол энэ дэлхийн Аврагч, эдгээр эцсийн өдрүүдэд Иосеф Смит бол Түүний илчлэгч, мөн бошиглогч гэдгийг, мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол энэ газар дэлхий дээр нэгэнтээ дахин байгуулагдсан Их Эзэний хаант улс юм гэдгийг мэдэж авах болно….”

Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг бидэнд амьдрах үзэсгэлэнтэй сайхан дэлхийг бүтээж өгсөн билээ. Гэсэн хэдий ч энэ дэлхий дээр хүнд хэцүү, сорилт бэрхшээлүүд байхгүй гэсэн үг биш. Тэр биднийг хайрладаг учраас судрууд болон амьд бошиглогчдын үгс болох төмөр бариулыг бидэнд бэлдсэн юм. Бид Бурханы үгээс үргэлжлүүлэн зууран барьснаар Түүний хайрыг мэдэрч, хэрэгтэй сүнслэг удирдамжуудыг хүлээн авч, хөрвөлтөө гүнзгийрүүлэн, мөнхийн амьдрал дахь хүрэх газраа аюулгүйгээр очиж чадна.