Монгол улсын засгийн газраас шагнав

Монгол улсын засгийн газраас шагнав

Сүм Монголд байгуулагдсанаас хойш олон салбарт янз бүрийн шугамаар Сүмийн гишүүд маань сайн дурын үйлчлэлүүдийг хийсээр ирсэн билээ. Тэд банк санхүүгийн салбарт, эрүүл мэндийн салбарт: нялхсын эндэгдэл, нүд болон шүдний эмч нар ирж сургалт болоод бодит үйлчлэлүүдийг хийж байсан. Үүний нэгэн том жишээ нь Доктор Рэй Прайс эмч юм. Тэрээр сүүлийн таван жилийн турш Монголд дурангийн хагалгааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор олон янзын сургалтыг дотрын, гэмтлийн, нуруу нугас, нүд болон бусад олон салбарын эмч нарт явуулж, Америкийн Зүрх судасны нийгэмлэгийн эрүүл ахуй курс сургалтыг монгол хэл дээр орчуулан танилцуулсан байна. Прайс эмч Свонсон Сан болон олон хандивын сая долларын тоног төхөөрөмжүүдийг оруулан Монголын Баруун, Зүүн, Хойт болон Төвийн дөрвөн төв дээр сургалт, үзүүлэн хагалгаануудыг хийжээ. Түүний сайн дурын гайхамшигт ажилд түүний гэр бүлийнхэн болон сайн дурын бусад эмч нар дэмжин оролцдог аж.

Монголд анх удаа энэ ажлыг явуулахаар зорих үед олон хүмүүс эсэргүүцэн дэмжээгүй байна. Шведийн мэс засалчид хоёр жилийн турш түүнтэй харьцахыг хүсээгүй, Италийн мэс засалчид дурангийн элдэв хагалгааг монголд хөгжүүлэх нөхцөл бүрдээгүй гэж бичиж байжээ. Гэвч есөн жилийн турш Монголд дурангийн хагалгааг хөгжүүлэхийн төлөө зүтгэн ажиллаж буй Анагаах Ухааны Их Сургуулийн мэс заслын тасгийн эрхлэгч Сэргэлэн болон бусад Ганболд, Энх-Амгалан, Бат-Эрдэнэ зэрэг болон Доктор Холланд, Солт Лэйк хотын Хүмүүнлэгийн Тусламжийн төвийн захирал Дийн Вокер ба буцаж ирсэн номлогч Жэймс Рандал зэрэг олон хүний тус дэмээр энэ ажил амжилттай үргэлжилсээр байна.

Монголын ард түмэнд оруулсан түүний зүтгэлийг өндрөөр үнэлж, Монголын Засгийн газраас Нөхөрлөлийн медалиар шагнасан байна. Түүний ариун үйлс улам дэлгэрэн дэвжих болтугай!