Гурван мянган хүний нэрс цуглууллаа

Гурван мянган хүний нэрс цуглууллаа

Өнгөрсөн сар шинийн баярын үеэр нийт гишүүүдийн дунд өвөг дээдсийнхээ ургийн бичгийг судлан аль болох олон нэрс цуглуулах уралдааныг зарласан билээ.

Улаанбаатар Баруун гадас болон Улаанбаатар Зүүн дүүргийн гишүүдийн хамтарсан галын дэргэдэх ярилцлага өнгөрсөн 2015 оны 3-р сарын 8-нд Баянзүрх байран дээр болж Цагаан сараар хамгийн их нэрс цуглуулсан гишүүдийг зарлан танилцуулсан юм. 

Гишүүд идэвхтэй оролцон анх удаагаа энэ удаагийн Цагаан сарын үеэр гишүүд маань 3,000 гаруй өвөг дээдсийнхээ нэрсийг цуглуулан Ариун сүмд илгээхэд бэлэн болгож, компьютерт оруулсан байна.

Шалгарсан УБ Баруун гадас болон УБ Зүүн дүүргийн гишүүдэд гэр бүлээрээ фото зургийн студид гэрэл зураг авхуулах эрхийг олгосон юм. 

Монгол улс ариун сүмтэй болохын тулд 50,000 өвөг дээдсийн нэрсийг цуглуулах ажлыг эхлээд байгаа билээ. Үүний хүрээнд гишүүд идэвхтэй оролцон өвөг дээдсээ аврах авралын ёслолуудад идэвхтэй бэлдэцгээж байна. Тун удахгүй Монгол улс ариун сүмтэй болж, ургийн бичгийн ажлууд идэвхтэй явагдан олон олон өвөг дээдэс маань аврагдах болтугай.