Ай санагтун, санагтун

Ай санагтун, санагтун

<Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн захиас бичиг>

Ай санагтун, санагтун

Далын ахлагч Чи Хонг (Сэм) Вонг

Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

Ахлагч Жэффри Р.Холланд 1995 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ариун ёслолын үүсэл ба зорилгын талаар нэгэн гайхалтай үг хэлсэн билээ. “Сүүлчийн бөгөөд онцгойлон бэлтгэсэн Дээгүүр өнгөрөх баярын үдшийн зоог өндөрлөх үед Есүс талх аваад адисалсны дараа, хуваан Төлөөлөгчдөдөө өгөөд “Май, ид” (Mатай 26:26). “Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” (Лук 22:19) гэж айлдав. Үүний адилаар, тэр мөн аягатай дарс авч, “Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм” “энэ бол нүглүүдийн уучлалын тулд … урсгах …Миний цус”“Намайг дурсаж үүнийг үйлд” хэмээн хэлсэн. (Лук 22:20, Maтай 26:28, Лук 22:19)

“Гетсемани болон Голготын өмнөх орой, дээд давхрын өрөөнд болсон тэрхүү үйл явдлаас хойш, амлалтын хүүхдүүд Христийн золиослолыг энэхүү илүү шинэ бөгөөд эрхэм, илүү ариун мөн хувийн арга замаар дурсан санах гэрээнд байсаар байгаа билээ.”1

Ахлагч Холланд цааш нь “Хэрвээ дурсан санах нь бидний үндсэн үүрэг юм бол, эдгээр тодорхой хийгээд эрхэм бэлгэдлүүдийг бидэнд өгөгдөх үед бидний дурсамжинд юу орж ирэх бол?”2 гэж асуужээ.

Бид юуг санах ёстой вэ?

Хүүхдүүддээ хамгийн чухал зүйлсийг сануулах зорилгоор, эхчүүд “санагтун, санагтун” гэх мэт байнга давтагддаг үгсийг хэрэглэдэг. Тэнгэрлэг Эцэг ч үүнтэй адил зүйл хийдэг байж магадгүй гэж би боддог. Мормоны Номд “санагтун, санагтун” гэдэг холбоо үгийг таван удаа хэрэглэсэн байдаг. Бүгдээрээ хамтдаа Мормоны Номын тэдгээр жишээг судлан, Тэнгэрлэг Эцэг маань бидний санах ёстой зүйлсийн талаар ямар нэгэн санааг үлдээсэн эсэхийг үзэцгээе.

Лемен үндэстэн Самуел – “Өөрсдийнхөө төлөө үйлд”

Лемен үндэстэн Самуел ёс бус нифайчуудад хандан хангалттай их сэрэмжлүүлж мөн бошиглосон. Тэр хэрэв нифайчууд ёсон бус амьдралаар амьдарсаар байвал тэдэнд ирэх устгалын талаар сэрэмжлүүлж мөн Христийн төрөлт, амьдрал, үхэл болон амилалтын талаар бошиглосон байдаг. Тэд өөрсдийнхөө төлөө үйлдэх эрх чөлөөтэй ч ийнхүү үйлдэхдээ зөвхөн Есүс Христийн Цагаатгал болон өөрсдийнхөө үйлдлээр дамжуулан аврагдана гэдгээ мартах ёсгүй хэмээн тэр хэлжээ. “Мөн эдүгээ санагтун, санагтун, ах дүүс минь, мөхөх хэн боловч, өөртөө мөхөх буюу; мөн алдсыг үйлдэх хэн боловч, үүний өөртөө үйлдэх буюу; учир нь болгоогтун, та нар чөлөөтэй; өөрсдийнхөө төлөө үйлдэх нь та нарт зөвшөөрөгдсөн билээ; учир нь болгоогтун, Бурхан та нарт мэдлэг өгч мөн тэрээр

та нарыг чөлөөтэй болгосон буюу”3. Тэрээр биднийг өөрсдийнхөө төлөө үйлдэж, ийн үйлдэхдээ бид өөрсдийн хийвэл зохих сайн зүйлсийг санаж мөн хийж байхыг хүсдэг.

Залуу Алма–“Зарлигууд нь чанд болой”

Залуу Алма эсэргүүцэл, наманчлалын цаг үеийг туулсан ба хожим нь Бурханы бошиглогч болсон юм. Тэрээр хөвгүүддээ, ялангуяа Хиламанд өгсөн сургаалуудаараа дамжуулан агуу зөвлөгөөг бидэнд өгсөн билээ.“Ай Хиламан хүү минь, Бурханы зарлигууд ямар чанд болохыг санагтун, санагтун. Мөн тэрээр хэлсэн нь: Хэрэв та нар миний зарлигуудыг дагавал та нар уг нутагт дэгжих болно – харин хэрэв та нар түүний зарлигуудыг дагахгүй аваас та нар түүний дэргэдээс тусгаарлагдах болно”4

Эдгээр нь санаа зовсон эцгийн хатуу үгс байв. Тэрээр хөвгүүддээ зарлигуудыг дагах ба дагахгүй байхын үр дагавруудыг чанд байдлаар хуваалцдаг байсан. Яагаад ийм хатуу гэж? Аливаа зүйлс яагаад илүү амар хялбар байж болохгүй гэж? Нифай аливаа зүйлсийг дэндүү амар хялбар байлгахыг хүсдэг хүмүүст ухаалаг сэрэмжлүүлэг өгчээ - “…Сионд сэрэмжгүй байгч түүнд халаг!”5 Хэрвээ бид дуулгавартай байдалдаа дэндүү хайнга хандах юм бол биднийг уурлуулахаар өдөөн хатгахад, төөрөлдүүлэхэд, тайвшруулахад, зусардахад мөн биднийг хүлж, там руу доош удирдахад Сатанд илүү амархан байх болно. Та нар “Сионд сэрэмжгүй байх”6-ыг өөрсдөдөө бүү зөвшөөр. Хөгжин дэгжихийг хүсвэл “зарлигуудыг дагахаа санагтун, санагтун”.

Хаан Бенжамин–“Төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвч”

Бүхий л судар дээрх хамгийн хүчирхэг сургаалуудын нэгийг хаан Бенжамин айлдсан байдаг. Есүс Христийн үнэнч шавийн амьдралаар амьдрахаас гадна, хаан Бенжамин“…зарлигуудыг дагадаг тэд … мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс … тэд тэнгэрт хүлээн авагдах болно”7 хэмээх өөрийнх нь үнэн гэдгийг мэддэг зүйлсийг хүмүүсийг ойлгоосой гэж хүсдэг байсан. Тэрээр “Ай санагтун, эдгээр зүйлүүд үнэнийг санагтун; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан юм”8 хэмээн урамшуулахдаа өөрөө зэмлэснийг онцолсон билээ. Хаан Бенжамин Их Эзэн Бурхан энэ амлалтыг өгсөн бөгөөд эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих эсэх нь биднээс хамаарна гэдгийг сануулсан.

Нифай, Лихай хоёр – “Гэтэлгэгчийн хадан дээр”

Сайн мэдээг түгээхэд бүхнээ зориулсан хоёр үйлчлэгч болох Нифай, Лихай нар олон сорилт бэрхшээлийг туулсан юм. Тэд зовж зүдэрч байхдаа эцэг Хиламаныхаа үгсийг санадаг байсан. “…Санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; … бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” 9. Энэ нь бидэнд сэтгэлээр унагасан зүйлс, сорилт эсвэл зовлон бэрхшээл тохиолдохгүй гэсэн үг биш бөгөөд харин бид бат бөх суурийг барьснаараа тэдгээрийг тэсч гарахад хэрэгтэй хүч чадлыг олох болно. Бидний суурь хаана байна вэ? Энэ нь юун дээр баригдсан бэ? Энэ нь хэр бат бөх байна вэ? Хэрэв та байшингаа элсэн дээр барьсан хэвээр байгаа бол байршлыг нь өөрчил!

Хиламан – “Зөвхөн Есүс Христийн цагаатгагч цусаар дамжин”

Хаан Бенжамин бас “Гэвч Их Эзэн Бурхан түүний хүмүүс хөшүүн хүзүүтэй хүмүүс байсныг харсан, мөн тэрээр тэдний дээр нэгэн хуулийг, бүр Мосегийн хуулийг тогтоосон билээ. Мөн олон тэмдэг, мөн гайхамшгууд, мөн бэлэгдлүүд, мөн дүрслэлүүдийг тэрээр тэдэнд үзүүлсэн, өөрийн ирэлтийн талаар буюу; мөн түүнчлэн ариун бошиглогчид түүний ирэлтийн талаар тэдэнд ярьсан бөлгөө; тийм хэдий ч тэд зүрх сэтгэлээ хатууруулж, мөн Мосегийн хууль түүний цусны цагаатгалаар бус аваас огтхон ч тус болохгүйг ойлгосонгүй” 10 гэж заасан.

Мормоны Номон дээр хожим нь Хиламан хөвгүүддээ зөвлөгөө өгөхдөө хаан Бенжамины үгсийг “Ай санагтун, санагтун … хүмүүн аврагдаж чадах өөр бусад зам ч, бас арга ч үгүй, зөвхөн ирэх, Есүс Христийн цагаатгагч цусаар дамжин гэдгийг санагтун”11 хэмээн бататгажээ. Тиймээс бат бөх хөдөлшгүй суурийг барих хамгийн чухал хэсэг нь Есүс Христийн Цагаатгал юм.

Бид хэрхэн санаж чадах вэ?

Дагах зарчмууд нь энгийн хэдий ч чанд байдаг. Бид өөрсдийн сонгох эрхээ ухаалгаар ашиглаж, өөрсдийн амьдралыг Аврагчийнхаа хадан дээр барьж босгон, эцсээ хүртэл итгэлтэй байх хэрэгтэй. Бид Есүс Христийн цагаатгагч цусаар дамжуулан мөнхийн сүр жавхланд Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин нэгдэх боломжтой болох юм.

Ариун ёслолын цуглаан бол “Сүмийн цуглаануудаас хамгийн ариун нандин цуглаан юм.”12 Бид Аврагчийн алдар суугийн төлөө бүхнээ зориулахад бэлэн байгаагаа харуулаад зогсохгүй бас өөрсдийнхөө өдөр бүр хийдэг, хэлдэг зүйлсээрээ Түүний тэнгэрлэг байдлын үнэнийг гэрчлэн эдгээр бэлгэдлийг хүртэх ёстой.■

Гарчиг: Ахлагч Чи Хонг (Сэм) Вонг

Эшлэлүүд

1. Жэффри Р.Холланд, “This Do in Remembrance of Me,” 1995 оны 10-р сарын Ерөнхий Чуулган, https://www.lds.org/general-conference/1995/10/this-do-in-remembrance-of-me

2. 1-ийг үзнэ үү.

3.  Хиламан 14:30.

4.  Aлма 37:13.

5. 2 Нифай 28:24-ийг үзнэ үү.

6. 5-ийг үзнэ үү.

7. Мозая 2:41-ийг үзнэ үү.

8. 7-г үзнэ үү; хаалтан доторх нэмэлттэй.

9. Хиламан 5:12-г үзнэ үү.

10. Moзая 3:14-15.

11. Хиламан 5:9.

12. Жозеф Фийлдинг Смит, Conference Report, 1929 оны 10-р сар, 60-61-ийг үзнэ үү; түүнчлэн Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 боть (1954-56), 2:340-341; Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Жозеф Фийлдинг Смит (2013), 95-ыг үзнэ үү.