18-30 насны Залуучуудын Чуулган амжилттай боллоо

18-30 насны Залуучуудын Чуулган амжилттай боллоо

2013 оны 9 сард Булган аймгийн Хялганатад амжилттай боллоо. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн сүмийн 200 гаруй 18-30 насны залуучууд 3 өдрийн турш үнэхээр хөгжилтэй, сүнслэг, дурсамжаар дүүрэн  сайхан өдрүүдийг өнгөрүүлсэн юм. УБ Баруун гадасны ерөнхийлөгч О.Одгэрэл тэргүүлэн уг чуулганыг удирдан явууллаа.

Чуулганы үеэр бүгд тус бүрийн өөрийн гэсэн майханд нэгэн уулын энгэрт хамтдаа байж, болзооны талаар, мөнхийн хамтрагчийг хэрхэн сонгох, боловсролын ач холбогдол гэх мэтчилэн олон зүйлсийг сурснаас гадна үндэсний бөхийн барилдаан, буухиа уралдаан, эмэгтэйчүүдийн гүйлтийн тэмцээн, АХА зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болсон юм. Мөн сүүлийн үдэш авъяас шоу болж, үдэшлэг болсон нь олон залууст гайхалтай сюрприз болсон. Дараагийн чуулганаар илүү олон залуус оролцож дурсамжаар дүүрэн олон үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна.

Энд та бүхэнд зориулан уг чуулганы үеэр хийсэн киног, зарим зургийн хамт орууллаа. Чуулганы илүү их зургийг үзэхийг хүсвэл энд дарж фэйсбүүкийн группээс харна уу.