Тэргэнцэрийн сургалт болов

Тэргэнцэрийн сургалт болов

Өнгөрөгч 2014 оны 8-р сарын 19-21-ний өдрүүдэд Дезерет Олон Улсын Энэрэлийн байгууллагаас (ДОУЭБ) 12 аймаг, дүүргийн нийт 14 төлөөлөгчид Монголын Үндэсний Нөхөн Сэргээх төвөөр дамжуулан өгч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэрийг хэрхэн зөв хэрэглэх тухай сургалтыг Улаанбаатар хотноо явуулсан юм.

Хэдхэн хоногийн өмнө буусан 500 гаруй тэргэнцэрийг Монголд буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түгээх бөгөөд ДОУЭБ-аас хүлээн авч буй бүх хүмүүсийг уг тэргэнцэрүүдийг авахдаа зөв таарсан, биед эвтэйхэнийг сонгож авахад нь туслах зорилгоор уг сургалтыг явуулахаар шийджээ. Тэргэнцэрүүд нь яг тохирсон хэмжээтэй байж, таарахгүй бол хэрэглэж буй хүнд эвгүй байдаг ба зарим тохиолдолд өвчнийг нь даамжруулах тохиолдор хүртэл гардаг байна. Уг сургалтыг АНУ-ын Юта мужаас ирсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тэргэнцэрийн мэргэжилтэн болох Гэй Браун болон сайн дурын физик эмчилгээний эмч Ким Браун, Миша Брэндфорд нар зохион байгууллаа.

Эхний хоёр өдрийн турш буруу хэмжээтэй тэргэнцэрээс болж үүсч болох аюул, хор хохирлын тухай зааж, хэрхэн зөв тохируулан тэргэнцэрийг хэрэглэж, зөв хэмжээст оруулахыг зааж сургасан байна. Мөн хэрэглэж буй хүмүүст тэргэнцэрийг хэрхэн өөрөө удирдаж, залж явах болон тэргэнцэрээ хэрхэн арчилж, ашиглах талаар бусад зөвлөгөөнүүдийг ч гэсэн өгсөн юм. Оролцсон хүмүүс талархалтай байсан бөгөөд сүүлийн өдөр 19 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тэргэнцэрийг гардуулж, сургалтанд оролцсон хүмүүс өөрсдийн сурсан зүйлсээ тэдгээр хүмүүст зааж, зааварлан дадлага хийсэн юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Дезерет Олон Улсын Энэрлийн Байгууллага нь жил бүр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивладаг бөгөөд Монгол улсын хэмжээнд буй ихэнх хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус байгууллагаас авсан тэргэнцэрийг ашигладаг. ДОУЭБ нь дэлхийн даяар жил тутам 40,000 гаруй тэргэнцэрийг дэлхийн олон оронд хандивлан үйл ажиллагаагаа явуулсаар байна.