Сэтгүүлийн нүүр хуудас

Сэтгүүлийн нүүр хуудас

Саяхан манай сүмийн гишүүн А.Баярсайхан Бригам Янгийн их сургуулийн “Seasider” волейболын багийн гишүүн болсон билээ. Тэрбээр энэ сард “BYU-Hawaii” болон “Hawai'i Hilo5” сургуулиудын хооронд болсон “Women's Volleyball” тэмцээнд амжилттай оролцлоо. “Seasider” баг өрсөлдөгч багуудаа тооны эрс зөрүүтэйгээр буулган авч чаджээ. Мөн А.Баярсайханы тухай нийтлэл “Ke Alakai” хэмээх сэтгүүлд гарсан байна.

А.Баярсайхан урьд нь Сэлэнгэ аймгийн волейболын шигшээ баг болон Монголын өсвөрийн шигшээ багт тус тус тоглож байсан бөгөөд улсын болон олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож байжээ. Тухайлбал 2012 онд Тайландад болсон “Asian Junior Women's Volleyball Championship 2012” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан. Мөн “Насанд хүрэгчдийн улсын аврага шалгаруулах тэмцээн”-ээс хүрэл медаль, “Хүүхдийн олимп”-оос алтан медаль, “Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс хүрэл медаль болон сургууль, аймгийн аварага шалгаруулах тэмцээнүүдэд жил бүр амжилттай оролцож, тэргүүн байрын шагналыг олон удаа хүртэж байжээ.