Эмчилгээний төхөөрөмж хандивлав

Эмчилгээний төхөөрөмж хандивлав

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм өөрийн Дезерет Олон Улсын Энэрлийн Байгууллагаар (ДОУЭБ) дамжуулан  Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байрлах Эрүүл мэндийн нэгдэлд эмчилгээний зориулалттай гурван тоног төхөөрөмж бэлэглэв. 

Үүнд: бэртсэн булчин, шөрмөс, холбоосыг эмчлэхэд дэм үзүүлдэг хэт авианы физик эмчилгээний аппарат, ясны хугарал, бороололтыг түргэсгэх соронзон эмчилгээний аппарат, ревматиод артрит, хүзүүний өвчин зэрэг үе мөчний өвчин болон нурууны гэмтлийн үрэвсэл, өвчин намдаах аппарат орно.



Өмнө нь ийм аппарат хэрэгсэл байгаагүй учир орон нутгийн өвчтөнүүд 675 километр зам туулж Улаанбаатарт ирж эмчлүүлдэг байжээ. Ийм төхөөрөмжтэй болснооор зөвхөн Хөвсгөл аймгийн бус ойр бусад аймаг, сумдын иргэд Мөрөн хотод эмчлүүлэх боломжтой болж байгаа юм.

Тус эмнэлгийн ажилтнууд эдгээр эмчилгээний аппарат нь өвчтэй хүмүүст маш их тус болно гээд гүн талархлаа илэрхийлсэн юм. Ахлагч Энгланд гэргийн хамт ДОУЭБ –ыг төлөөлөн энэ ёслолд оролцов.