Христийн мэндэлсэн баярын онцгой цугларалт

Христийн мэндэлсэн баярын онцгой цугларалт

Христийн мэндэлсэн баярт зориулсан жил бүр уламжлал болгон хийдэг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн онцгой цугларалт өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Солт Лейк хотноо боллоо. Уг чуулганыг Тэргүүн зөвлөлийн Ерөнхийлөгч Томас С.Монсон тэргүүлж, тэргүүн зөвлөлийн 1-р зөвлөх Хенри Б.Айринг, 2-р зөвлөх Дитер Ф.Угдорф болон бусад сүмийн удирдагч нар оролцсон юм. 

Мөн уг чуулганаар Мормон табернеклийн найрал дууныхан Христийн мэндэлсэн баярт зориулсан онцгой дуунуудыг дуулж үзүүлсэн юм. Чуулганыг дэлхийн олон оронд шууд дамжуулан үзүүлж, орчуулсан. Хэрэв уг чуулганыг бүрэн эхээр нь Монгол хэл дээр үзэхийг хүсвэл энд дарж үзнэ үү. 

Танд Христийн мэндэлсэн баярын мэндийг хүргэе!