Шинэ зууны залуусын үйл ажиллагаа амжилттай боллоо

Шинэ зууны залуусын үйл ажиллагаа амжилттай боллоо

“Шинэ зууны залуус” нэртэй нэгэн сонирхолтой үйл ажиллагаа өнгөрсөн 7 хоногт боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь Азийн бүсээс уриалсан “Ир, үз” уриалгын хүрээнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг олон нийтэд зөвөөр ойлгуулж, таниулах хүрээнд хийгдсэн анхдагч үйл ажиллагааны нэг юм. Монголын УБ Баруун гадаснаас 2014 оны 1 сарын 18-ны Бямба гарагт өсвөр үеийн залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан нээлттэй хаалганы өдрийг анх удаа Баянзүрх дүүрэг дэхь сүмийн төв байранд зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд сүмийн гишүүд өөрсдийн сүмийн гишүүн бус найз нөхдөө урьж оролцуулсан бөгөөд нийт 150 гаруй өсвөр үеийн залуу эрэгтэй, эмэгтэйчүүд оролцсон юм. Энэхүү үйл ажиллагааны онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн Сэргээлтийн тухай кино үзэж, сүмийн тухай танилцуулж, 2013 оны намар болсон бүх Монголын өсвөр үеийнхний гар тэрэгний аялалын киног мөн үзэж, сонирхсон бөгөөд үүнээс гадна ургийн бичиг хэрхэн хөтлөх, өвөг дээдсийг хэрхэн судлах, Англи хэлийг хэрхэн суралцан үнэ төлбөргүй Англи хэлний хөтөлбөрт хамрагдахыг танилцуулж, гэрэл зураг, клип хэрхэн хийдэг талаар сонирхолтой хичээлүүдий зааж, Сүмийн боловсролын системээр дамжуулан боловсрол олж авах боломжийг ч мөн танилцуулсан нь цугласан өсвөр үеийнхэнд өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм.

Цугласан бүх өсвөр үеийнхэн хамтдаа үйл ажиллагааны дараа хамтдаа тусгайлан бэлтгэсэн тахианы шарсан махыг хамтдаа зооглон найз нөхөд болцгоож, өсвөр үеийн жинхэнэ “Шинэ зууны залуус” маань төрөл бүрийн хөгжилтэй тоглоом, сюрприз тасраагүй нэг өдрийг хамтдаа зөв зохистой өнгөрүүлж чадсан нь олон хүнд таалагдсан нь гарцаагүй. Цаашид илүү олон сонирхолтой үйл ажиллагааг Монгол дах сүмийн удирдлага хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Монголын ирээдүйн төлөөх шинэ, сонирхолтой зүйлс нь үл тасрах болтугай.