Сүмийн хил хязгаарт өөрчлөлт хийлээ

Сүмийн хил хязгаарт өөрчлөлт хийлээ

Өнгөрсөн Бямба, Ням гарагт буюу 2014 оны 3-р сарын 01-02-нд Улаанбаатар Баруун Гадас, Улаанбаатар Зүүн Дүүргийн хамтарсан онцгой чуулган болж Монгол улсын сүмийн түүхэнд цоо шинэ хуудас нээгдлээ. Уг чуулганаар шинэ салбар, тойргууд бий болж, гадас, дүүрэг, номлолын ерөнхийлөгчийн зөвлөл шинээр дуудагдан томилогдлоо. 

Энэхүү чуулганыг Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн 1-р зөвлөх Ахлагч Вилсон тэргүүлсэн бөгөөд Далын Ахлагч Торонто мөн оролцов. Чуулганыг сүмийн найрал дууныхан өөрсдийн бэлдсэн гайхалтай дуунуудаараа улам сайхан болгосон юм. 

Бямба гаргийн чуулган дээр Ариун сүмийн ач холбогдол болон үүний адислалын талаар олон гайхалтай гэрчлэл, үгсийг хуваалцсан бөгөөд Монгол улсад ариун сүм баригдах ажил тун ойрхон ирсэн байгааг анхааруулсан гэлтэй. Ням гаргийн чуулган МҮЭСТӨ-нд болж УБ хотын бүхий л тойрог, салбарын гишүүд идэвхтэй оролцлоо. 

Уг чуулганаар Улаанбаатар Баруун Гадас, Улаанбаатар Зүүн Дүүргийн хил хязгаарт өөрчлөлт хийгдсэн юм. Үүнд Хайлааст, Чингэлтэй салбарууд нэгдэж Жаргалант гэсэн шинэ салбар болж өөрчлөгдөн цаашид УБ Баруун гадсанд харъяалагдахаар болов. Мөн хуучин УБ Баруун гадсанд байсан Сансар тойрог УБ Зүүн дүүргийн харъяа болж цаашид Сансар болон Американ дэнж салбар гэж нэрлэгдэх болов. Ингэснээр УБ Зүүн дүүрэг болон УБ Баруун гадасны гишүүдийн тооны тэнцвэртэй байдал хадгалагдаж УБ Зүүн дүүрэг маань тун удахгүй гадас болох том зорилготой болж байна. Сэлбэ, Энхтайван, Өнөр, Сонгино тойргуудын хил хязгаар бага зэрэг өөрчлөгдөн шилжилт хийгдлээ. 

Дээрх өөрчлөлтэй холбоотойгоор УБ Баруун гадас, УБ Зүүн дүүрэг болон Монгол УБ номлолын ерөнхийлөгчийн зөвлөлд өөрчлөлд орсон юм. Тухайлбал, УБ Баруун Гадасны ерөнхийлөгч О.Одгэрэлийн 1-р зөвлөхөөр Т.Баатарчулуун (Энхтайван), 2-р зөвлөхөөр С.Цэрэнням (Сэлбэ) нар, УБ Зүүн Дүүргийн Ерөнхийлөгчөөр Н.Адъяаболд (Сансар), 1-р зөвлөхөөр Д.Энхбат (Сансар), 2-р зөвлөхөөр Н.Бямбадорж (Сансар) нар, Монгол УБ номлолын ерөнхийлөгчийн 2-р зөвлөхөөр Ц.Ганхуяг (Баянзүрх) нар тус тус шинээр дуудагдан томилогдлоо.

Ийнхүү шинээр Монгол дах сүмийн бүтцэд маш чухал өөрчлөлт орсон нь тун удахгүй шинэ гадсууд бий болж улмаар Ариун сүмийн олон олон адислалууд гишүүдийг болон Монгол орныг адислах боломжтой болж байна. Их Эзэний ажил их талын Монгол улсад улам илүү их баяр баясгалан авчирах болтугай.