Бизнес Төлөвлөгөөний Тэмцээн

Бизнес Төлөвлөгөөний Тэмцээн

2014 оны 2 сарын 22-ны өдөр Бригам Янгийн Их Сургуулийн (БИЯИС) Менежментийн Нийгэмлэгийн Монгол дахь Салбараас зохион байгуулсан Бизнес Төлөвлөгөөний тэмцээний эцсийн шалгаруулалт болж шилдэг 3 төсөл шалгарч тэргүүн байр эзэлсэн нь АНУ-ын Хавай муж дах БИЯИС-ын ОУ-ын Бизнес төлөвлөгөөний тэмцээнд оролцох эрхийг хожлоо.

Нийт 20 гаруй бизнес төлөвлөгөө өрсөлдснөөс эцсийн шатанд 5 шалгарсан бөгөөд сүүлийн шатанд 5 багийнхан өөрсдийн бизнес төлөвлөгөөгөө танилцуулж асуултанд хариулсан юм. Эдгээрээс эцсийн шатанд 3 нь шалгарч шагнал хүртлээ. 

1-р байр: Кросс Фит Монголд

1-р байр: Кросс Фит Монголд

Ц.Ганхуяг болон Т.Баатарчулуун нарын бичсэн Кроссыг Фитыг Монголд хөгжүүлэх төлөвлөгөө нь анх удаа Монголд бизнес хийх гэж байгаагаараа онцлог байлаа. Төлөвлөгөө бичсэн залуус маань өөрсдөө аль хэдийн үүгээр хичээллэдэг бөгөөд энэхүү бие бялдарыг хөгжүүлж, эрүүл мэндийг хамгаалах шинэ спортын төрлийг онцолсон төсөл эхний байрт орсон юм. Тэд 3-р сард болох ОУ-ын бизнес төлөвлөгөөний тэмцээнд оролцох болж байна.

2-р байр: Комино Тако

2-р байр: Комино Тако

Гурван найз болох Энхбаяр, Элбэг, Болдоо нарын нийлж аль хэдийнэ хийгээд эхэлсэн энэхүү Мексик түргэн хоолны бизнес төлөвлөгөө хүмүүст танигдаад эхэлсэн нь гайхалтай. Ачаалал ихтэй болж захиалах ихтэй байгаа энэхүү бизнес нь Монголд анхдагч. Мексикийн алдарт Тако хоолыг хаягаар үнэгүй хүргэх энэхүү төлөвлөгөө дэд байр эзэлсэн ч зах зээл дэхь байлдан дагуулалтаа аль хэдийнээ эхлээд байгаа. Тэд мөнгөн шагнал авсан юм.

3-р байр: Оёдлын үйлдвэр

3-р байр: Оёдлын үйлдвэр

Олон жил оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад улмаар зах зээлийн нийгэмд Монгол улс шилжихэд хувиараа хэсэг найз нарын хамт жижиг оёдлын цек ажиллуулдаг Баярхүү эгч өөрийн бизнесийг өргөжүүлэхээр нэг л өдөр эрс шийдсэн юм. Тиймээс өөрийгөө орчин үеийн залуусаас хоцрохгүй, юу ч хийхэд бэлэн эрч хүчтэй гэдгээ энэхүү бизнес төлөвлөгөөний тэмцээнд оролцон харуулсан. Тэрээр өөрийн оёдлын жижиг цехээ үйлдвэр, дэлгүүрийн хосолмол болгохоор шийдэж, захиалгаар гайхалтай загваруудыг гаргадаг гэдгээ олон жилийн туршлагаараа аль хэдийнэ харуулсан юм. Тэрээр мөнгөн шагналаар шагнуулсан.

Жил ирэх бүр тэмцээний чанар сайжирч байгаа бөгөөд ирэх жил ч мөн гайхалтай шинэ санаануудаар баян, өвөрмөц бизнес төлөвлөгөөнүүд оролцоно гэдэгт итгэлтэй байна. Гурван сард болох ОУ-ын тэмцээнд Монголоо төлөөлөн оролцох залуустаа мөн амжилт хүсье!