Сүмийн удирдагч нарын сургалт болов

Сүмийн удирдагч нарын сургалт болов

Өнгөрөгч 7 хоногт буюу 2015 оны 5-р сарын 2-нд Азийн бүсийн далын гишүүн Ахлагч Торонто Монгол улсад айлчлан Монгол дахь Улаанбаатар Баруун Гадасны сүмийн удирдагч нарт Тэргүүн Зөвлөлийн захиасыг дамжуулан сургалтыг явуулсан юм.

Энэ удаагийн сургалт Ариун ёслолын илүү сүнслэг цуглааныг хэрхэн хийх тухай болон Ариун сүмтэй болохын тулд хэрхэн бэлтгэх дээр төвлөрлөө. Уг сургалтанд Улаанбаатар Баруун Гадасны Ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөлийн гишүүд болон бүх тойрог, салбарын бишоп, салбарын ерөнхийлөгчийн зөвлөл болон бусад туслах бүлгийн удирдагч нар оролцлоо. Мөн анх удаагаа сүмийн эгч нарт нэгдсэн сургалтыг Азийн бүсээс зохион байгуулсан юм. Удалгүй уг сургалтын үргэлжлэл болгон бүх тойрог, салбаруудад бусад сургалтууд ирэх 7 хоногуудад хийгдэх болно. 

Энэ сургалт нь удахгүй болох Улаанбаатар Баруун Гадасны Чуулганы өмнө нь болж байгаагаараа онцлог бөгөөд Азийн бүсийн ерөнхийлөгчийн Зөвлөх Ахлагч Сэм Вонгийг ирэхийн өмнөх бэлтгэл юм. Ахлагч Торонтогийн сургалт олон ах, эгч нарыг сүнслэгээр өргөж өгсөн ба Монгол улсад Ариун сүмтэй болоход Монгол орон дахь гишүүдийн оролцоо чухал гэдгийг энд дахин онцоллоо.